Tuesday, October 2, 2007

Цэцэгс...









Битгий урваарай миний хvv ( Бас с завгvй цомгоос)


Хаанаас ирсэнийг нь мэдэхгvй
Хачин янзын амьтан минь
Хvзvvндээ зvvж эрхэлvvлэсэн
Хуруун чинээхэн бурхан минь ээ

Yсээн цайтал хvлээсэн хєгшид
Yр минь чамайг авчирах гэж холын холд одоцгоосон
Гоёх насаан єєрєєсєєн ч харамласан ээжий минь
Ганцхан єглєєний нарнаар эмээ болж угтсан юм шvv чамайг

Чарлахаас єєрийг мэдэхгvй ирсэн чамайг
Цас бороонд бvгдээрээн сонссон юм шvv
Цамцны минь цаанаас унах гэж яарсан єдрvvдээн
Чамлаж битгий урваарай миний жаахан хvv

Чийгтэй хєх євс яаж уйлдагийг харуулах гэж
Чинийхээ хєлийг ээж нь шvvдрээр угааж єгсєн юм шvv
Цэцэг тасдаж эрхлэхгvй уяхан болгох гэж ээж нь
Чихэн дээр чинь тонгойн шvлэг аяласан юм шvv миний хvv

Торгон ногоон дэвжээг хотойтол нь дэвэх аав нь
Тоглох газрын чинь хатууг зєєллєх гэж торгоор гоёсон зодгоороо арчиж босдог юм шvv миний хvv
Томоо болсныг чинь шалгах гэж тоостой энэ орчлон хайртай бvхнийг чинь булаалддаг юм шvv
Тогтохын дээдээр тогтсон хvлгийн нуруунаасаа тохсон эмээлээ сольж єєрєєсєє битгий урваарай

Бvгдээрээн чамайг жаргаах гэж
Бvсгvй болгон царайлаг тєрдєггvй юм
Бvгээн хонгор нулимсаа эр хvн нууж унагадаг юм
Бvсээн тэвчтэл ганцаардахад чинь хэрэг болноо тэр чинь

Цагаахан сvvгээ эвэлтэл асгаруулж
Цээжээ хаттал єєрийгєє шингээлээ ээжий нь чмад
Цагийн цагт, холын холд ч
Цадатлаа хєхсєн хvний vнэрээс минь битгий урваарай

Бvсийг чинь задалж хуурайлалцсан
Аавынх нь энгэрээс дулаахан
Бvгдээрээ зvхсэн энэ монголоосоо
Бvр ч битгий урваарай миний жаахан хvv...