Thursday, August 30, 2007

Охин бvсний минь зангилаа...


Охин бvсний минь зангилаа
Чамд алдуурсан шєнє %
Оч цахилах тэнгэрээс
Халуун одод асгарч

Олом татах эзнээ
Гал бутартал єшиглєсєн
Ороо цэнхэр байдас
Дэрэн дээргvvр дуулж
Газар хєдєлж байсан

Салхи тэврээд ойчсон
Хонхон цэцгийн нулимс
Сарны туяа дагуулан
Єрцєн дээгvvр бємбєрєхєд

Эх хайрын тунамалд
Охин хvн шатаж
Эр хvний энгэрээс
Бvсгvй хvн тєрлєє гэж
Тэнгэр дуугарч байсан

Зєвхєн єєртєє зориул...



Зєвхєн єєртєє зориулж нэрийг минь хэл
Зєвхєн єєртєє зорилуж єврийг минь сана
Хэзээ нэгэн цагт чинийх байсан
хэлбэрлэг уруул, будаггvй нvvрэнд
Унаж vхдэгтэйгээ эвлэр
Хаврын салхи шиг араншинг минь
Халааснаасаа гээсэн зурвас шиг
Хаяж чадаагvйдээ гунигла

Надаас бусад нь чамд хэн байсныг
Надаас элгэмсvvг мэдэхгvйгээ
Нэрэлхэх юмгvй цэгнэ
Навчис унах цагаар
Намайг зорьж халамцуухан ир

Тэнэглээд нэг ч гэсэн зоригло
Тэгээд хэрхэхийг мин хvлээ...

Гоо сайхан ертєнцийг аварна...





Би монгол эрчvvдийг ааваараа тєсєєлдєг...

Гvндvvгvй сайхан, чадалтай эр хvн гэхээр л хамгийн тvрvvнд миний бодолд аав минь ордог. Дєрвєн хvvхдээ хэнээс ч дутаалгvй єсгєж, амьдралд хvргэсэн. Одоо хvргэсээр ч яваа. Бид нар аавыгаа нэг жил хамгийн ихээр баярлуулж билээ. Тэр нэг жил би болоод манай гурван дvv бvгд шилдэг сурагч болж шинэ жилээр аавынхаа нэрсийг дуудуулан бvгд бэлэг авцгааж байсан юм. Тэр vед хvн болгон л манайханы ухаантай, сэргэлэн, онц сурдагийг гайхаж, "Батбаатарын хvvхдvvд" хэмээн шагшиж байсийн. Тэгэхэд л аав минь хvvхдvvдээрээ хамгийн их бахархаснаа хэлж билээ. Миний хувьд сурлагаараа байнга тэргvvvлж, аавынхаа нvvрийг шараагvй ч гэсэн дvv нарын маань хувьд алтан дунджууд байсийн. Аав ганцхан манай ангийн эцэг эхийн хуралд л очих дуртай нэгэн байсан бєгєєд дvv нарын хуралд болохоор ээжийг яв гэдэг байсан шvv.
Сургууль тєгссєн хойно миний сурлага сайтай байсан маань дvv нарт маань байнга залхаан цээрлvvлэлт болж байгааг тэд надад бичдэг байжээ. Учир нь хуучинсаг vзэлтэй багш нарын нэг залхуутай юм нь "Эгч чинь сургуульдаа хамгийн сайн хvvхэд байсан. Гараад хvндэт самбар дээрээс нэр, зургийг нь харчихаад ир. Яахаараа нэг гэрийн хvvхдvvд ийм єєр байдаг байнаа" гээл чихэнд нь хонх уядаг байж.

Ингэж байгаад л би сэдвэээсээ хадуураад єєрийгєє магтах болчихоод байх юмаа. Аав маань тэр vедээ ихээхэн сvйхээтэй, сэргэлэн хvн байсан бололтой. Янз бvрийн бизнес хийж байсныг би санадаг юм. Айлуудад єнгєт телевизор байдаггvй байхад анхны Panda гэдэг 21 инчийн єнгєт телевизор авчирч хєдєєгийн уул талаар соёлын ерийг тарьж байсан юм. Тvvний дараа баахан жижиг тв, Дорнодын vйлдвэрийн хивс, хувьцаа, ажил дээрээ шинэ санаачлага гээд их зvйл хийдэг байсан юм.

Аав маань надыг ухаан орсон цагаас нэг ч удаа бидэнд гар хvёр vзээгvй нэгэн л дээ. Харин нэг удаа болсон явдлыг би огт мартдаггvй юм. Аавын найзууд ирчихсэн манайд сууж байж л дээ. Гэтэл бид тавагнаас хуурайлаад, энэ тэрvvгээр гvйлдээд амар заяаг нь vзvvлэхгvй байсан. Аав гэнэт бид дєрєв рvv "унтаач" гээд чанга хашгирлаа. Бид ч шоконд орж бvгд орондоо ороод уйлья уйлж чадахгvй, инэээе инээж чадахгvй болчихов. Гэтэл аав орж ирснээ "Аав нь тvрvvн хvvхдvvд рvvгээ орилчихсон уу. Айсан биз дээ" гэлээ. Бид ч vг сєгєєгvй бvгд орь дуу тавьж орхисон юм. Тэр vед ээж хажуугаас "Баагий нээрээ сонин шд зvгээр. Тэгээл ганц хатуу vг хэлчихээд, шалчиганаж сvйд болчихдогийн" гэж билээ.

Бид нарыг суран бvсээр биш, ухаарлын vгээр хvмvvжvvлэсэн нь биднийг ч бас єєрийн гэсэн бодолтой, vгний учрыг ойлгодог хvмvvс болж єсєхєд ихээхэн vvрэг гvйцэтгэсэн. Хааяа нэг архи уугаад ирэхдээ бид нарыг цуглуулж байгаад "эмэгтэй хvн боловсролтой байх нв чухал. Єєрийн гэсэн байр, албан тушаалтйа болчихоод хvнтэй суу. Тэгээд таарч тохирохгvй бол хєєгєєд явуул. Миний охидууд гал голомттойгоо vлдэнэ" гэж сургаж байсан. Энэ vгийг хэзээ ч санаанаас гарахгvй болтол шигтгэж єгсєн нь биднийг их бие даасан vзэлтэй хvмvvс болгосон юм даа.

Одоо хангайн буга шиг явсан аавыгаа бууралтаж, ядарч байгааг нь харж байна. Амархан гомддог, уйлдаг болчихож. Тэгсэн ч гэсэн хvvхдvvдээ гэсэн сэтгэлээ ганц ч хором царцаагаагvй тандаа хvvхдvvд vнэхээр хайртай шvv. Ганц ч удаа амнаасаа гаргаж vзээгvй энэ vгээрээ танд сэтгэлийн цацал єргєе. Та минь урт насалж, ижил олон хvvхэддээ тvшиг болж амьдраарай.


Wednesday, August 29, 2007

Ээж маань надад юбка, плать, туфль ємсгєхийг хvсдэг байсан...

Нэгдvгээр ангиа онц тєгслєє. Аавын хvчин чармайлт ч их байсан нь мэдээж. Харин тэрний сєрєг vр дvн нь миний бичиг гэж тэмээ туйлчихсан аятай юм болсийн. Хоёр, гуравдугаар анги нэгэн хэвийн л єнгєрсєн. Би хичээлээ хийхгvй зугтаана. Аав поездоор хєдєє явчихдаг болохоор ээжид л энэ хэцvv хvvхдийн хичээл номыг давтуулах даагдашгvй vvрэг хvлээгдэнэ. Тэглээ гээд яахав дээ. Миний л ээж юм чинь хvvхдийнхээ арга эюийг сайн олж боов, чихрэнхнээр хуурагдаад л хичээлээ хийсэн болдог байлаа. Би энэ байдлаараа 6-р анги хvртлээ явсан. Гэхдээ хэзээ ч 5-аас доош дvн авч vзээгvй шvv. Єргєн мєрєвчтэй ємд ємсєж, vсээ олон салаагаар сvлжсэн, том малгайтай цамцтай, дандаа л пvvз ємсєж явдаг байж билээ. Эр эм нь ялгагдахгvй гээд л ээж vглэдэгсэн. Хvний л ээж юм болохоор охиндоо хєєрхєн юбка, туфль, плать ємсvvлэх юмсан гэж боддог л байсан байх л даа. Тэглээ гээд ээжийн санасанаар ерєєсєє болоогvй юм. Хичээлдээ явахдаа ээжээс нууцаар сагсны бємбєгєє цонхоор шидчихээд гараад авчихдаг байсан. Тэгээд орой ирэхэд миний ном дэвтэр бєєрєнхийлєєд базчихсан юм шиг болчихсон байдаг байсан шvv. Учир нь бємбєгєє vvргэвчиндээ хийчихээр чинь тэгэхээс яахав дээ. Хичээлдээ хамгийн орой босно. 8.40-єєс ордог хичээлд 8.30 гэж босчихоод уурлана. Ээж єглєє болгон будаатай цай чанаж єгдєг байсийн. Тэгээд будаатай цайгаа уухаас нааш хичээлдээ явна гэж байхгvй шдээ. Нэг юм ууж, идэж аваад сая л ухаан орсон юм шиг сургууль руу харайлгана. Очоод жижvр багшаа найрч найрч нэг юм хичээлдээ орно. Гэхдээ би нэг л юманд гайхдаг юм. Миний цуг шороо идэж єссєн найз байдагийн. Унжига гэж бид нар дууддаг байсан л даа. Намайг дєнгєж орж суугаад цонхоор харахад дєнгєж л ирж явдагсан. Манай унжига бол томоотой, ухаантай, бас их ажилсаг нєхєр байсан л даа. Ганц гэм нь их удаан.

Би єглєє болгон сэрvvлэгээр надыг сэрээж яршиг уддаг байсан тэр муур бємбєр нvддэг цаганд vнэн дургvй байсан. Таарсан газраа авч шиддэг байж билээ. Мєн ч олон удаа надад шидvvлэсэндээ хєєрхии...




Tuesday, August 28, 2007

Аав миний хичээлийг хийж, би харин...

Єнєєдєр дахин блогоороо мэндчилье. Миний амьдралд бас нэг ийм сайхан єглєє байсан юм. Би санаж байнаа. Энэ тvvхийг ярихийг тулд бяцхан тvvх єгvvлье. Би аль 5 настайдаа сонин барьж аваад толгойг нь буруу харуучихаад уншиж суудаг охин байлаа. Тэгээд 6 насны босгыг шvргэх vед нэг л мэдэхэд уншаад сурчихсан байж билээ. Yvнийг маань аав, ээж хоёр мэддэггvй байсан юм билээ. Мань их мэдэгч сонингоо vсэглээд уншиж єгнє. Гэтэл нєгєє гайтай гадаад vсэгнvvд тааралдаад ирлээ. Тvvнийг яагаад ч мэддэггvй ээ. Тэгээл нэг єдєр аавыг найзуудтайгаа юм яриад сууж байхад нь сонингоо барьж очоод асуулаа. Аав надыг гайхаж харж байснаа "миний охин энийг унш даа" гэлээ. Найз ч ёстой уншиж гарлаа. Миний vед 6 настай хvvхэд уншиж чаддаг тvvх ховорхон байсан болоод ч тэр vv тэрvvхэндээ "од" болоод авсан. Аав, ээжийн найзууд орж ирэх болгондоо ямар нэгэн юм уншуулж шанд нь мєнгє єгнє. Гэтэл энэ авьяас нэгдvгээр ангид ороход яг тэр чигээрээ vргэлжилсэнгvй. Багшийн єгсєн даалгаварыг хийчихээд хийх юм олдохгvй vvрэглэж суудаг байлаа. Аргагvй шдээ ижил олон сvрэг маань "том А, жижиг а" гээд уншаад байхаар чинь тэгэлгvй яадгий. Тэгээд хичээлээ хийхээ болилоо. Гэтэл багш нарын єгдєг нэг хуудас бич, хоёр хуудас бич гэсэн даалгаварууд надад огт сонирхолгvй санагдаж эхэллээ. Єєрєє хийх дургvй байснаас аав миний даалгаварыг хийнэ. Би аавын хажууд суучихаад "жоохон муухай бичээч дээ. Ямар гоё бичдэгийн" гээл загнаж суудагсан. Тэгээд бvр хоёрхон мєр бичээрэй гэснийг хоёр хуудас гэж ойлгочихоод аавыгаа зовоодогсон. Аав минь миний ємнєєс хичээлийг минь хийж суухдаа хожим надыг ямар хvн болоход ихэд итгэдэг байсан санагдаг юм. Yгvй бол єєрєє хажууд яс сууж байгаад хичээлийг минь хийлгэх байсан байх. Одоо ч би аавынхаа итгэлийг алдахгvй гэж vргэлж хичээж явдагийн. Одоо хэрвээ болдогсон бол ааваараа хичээлээ хийлгээд сууж байсан vедээ очих юмсан....

Чамд би дурлахаас аргагvй

Дахиад л дурлаг гэж
Хавар ирсэн болохоор
Дандаа л чамайг хvсэх минь аргагvй

Зvрх минь ухаанаас зєрж
Чамайг хайрласан болохоор
Зvсийг чинь vзэх гэж очихоос аргагvй

Тамлан хашраах гэж
Чи надтай учирсан болохоор
Чи хvйтэн байхаас аргагvй

Тавилан заяа ийм байг гэж зурсан болохор
Чамд би дурлахаас аргагvй

Би уйлдаг аа

Зvгээр л заримдаа эрхлэх гэж би уйлдаг
Зvvнд хатгууласан охин шиг уйлдаг
Гэмгvй хvнийг айлгах гэж уйлдаг
Гэргий биеэ vнэд хvргэх гэж уйлдаг
Уйлдаг аа би уйлдаг

Жаргалтай эмийн нулимс гашуун байна гэдгийг
Жамаараа яваа орчлонд дуулгах гэж уйлдаг
Уйлдаг аа би уйлдаг

Гэрлийн хоймор дээр хэвтчихээд
Гэгээ нэхэж уйлдаг
Хvйтэн сарнаас тэнгэрийн хайр горьдож
Хvvхэн биеэ vнэд хvргэх гэж уйлдаг
Уйлдаг аа би уйлдаг

Урсгалд нь угаах гэж уйлдаг....

Миний vр хурдан том болоод "Ээж ээ" гэж дуудаарай

Хэн нэгний "ээж" гэж дуудуулах тавилан хvссэн бvхэнд заяадаггvй байхаа. Аягvй бол бурхан ганцхан надыг олж хараад шагнасан шагнал юм болов уу? Ийм тєгс тєгєлдєр, баяр зvйл болж байхад амьдрал нэгэн хэвийн оволзсон их ажил дунд єнгєрч байгаа нь сонин юмаа. Надыг хvvхэдтэй болчихсон гэж мэдэнгvvт улс нийтээр амралт зарлах ч юмуу, эсвэл цэцгээр бороо орох байх гэж бодсон юмсан. Хэ хэ. Гэхдээ л тэгсэнгvй. Хvмvvний хорвоод хvн мэндлэх жирийн л vзэгдэл бололтой. Гэхдээ миний шагнал битгий гомдоорой. Ээжийнх нь сэтгэл хэзээ ч байгаагvйгээрээ цалгиж, тэнгэрээс бороо орох, улс нийтээр амралт зарласнаас илvvтэйгээр баярлаж байна. Энэ зvйл баттай болоогvй байгаа ч чамайг дотроо надад ирэх гэж тэмцэж байгаа чинь мэдрээд ч байгаа юм шиг. Амьдрал бас нэгэн сайхан єнгєєр гэрэлтэж байдгийг харлаа. Хэзээ нэгэн цагт гарцаагvй ирэх цаг ч, хурдан том болоод "Ээж ээ" гэж дуудаарай. Хэвлийд минь бяцхан ураг надыг євчин, зурсан юм шиг дуурайж байгаа гэхээр ямар сайхан юм бэ? Хvн болгон энэ зvйлийг над шиг мэдэрч байгаа болов уу? Орчин тойрныхон маань над шиг баярлах болов уу? Ганцхан би хайрлаж байсан ч хамаагvй миний vр орчлонд мэндлээд, хурдан ээж ээ гэж дуудаарай. Чамайг хvлээж авсан эхний єдєр бvх зvйл гэрэлтэй, бvтэмжтэй, сайхан байна.

Бvх ээж болох гэж байгаа эмэгтэйчvvдэд зориулая...

Monday, August 27, 2007

Сайхан шvлэг зvрх сэтгэлийн эм...

Совин

Нэрийг нь мэдэхгvй цэцгийг
Ичин гэж нэрлээрэй
Нэлдээ єргєстэй ч сайхан vнэртэй
Нэг зуны настай тэр цэцэг
Єнгєє гээлгvй хагдардаг гэсэн

Шvлгээн дуудах гэж
Yдшээр ирдэг бvсгvй шиг
Шvvдэр балгах гэж
Yvрээр сэрдэг цэцгийг
Ичин гэж нэрлээрэй

Энэ цэцэг ганцхан зуны настай
Ишин дээрээ дуулсаар хорвоог гээдэг гэсэн
Шvvдэр нь нулимс шиг харагддаг тэр цэцэг
Шvлэг тєрдєг нас шиг богинохон амьдардаг гэсэн
Унтаа талын хєрсєнд эгшиглэнт vрээ цацчихаад
Ургахыг нь vзэж чадалгvй vхдэг гэсэн

Нууж явсан амрагаа зvvдэндээ vзсэн бvсгvй шиг
нулимстай сэрдэг цэцгийг
Ичин гэж нэрлээрэй
Газарт vндэстэй мєртлєє тэнгэрт тэмvvлдэг цэцэг
Ганцхан зун дэлгэрэхдээ гутардаггvй гэсэн
Галгvй хvйтэн цоморлигоо нээгээд
Гансарсан цагаан саранд дуулж єгдєг гэсэн

Нэрийг нь мэдэхгvй цэцгийг
Ичин гэж нэрлээрэй
Нэлдээ єргєстэй ч сайхан vнэртэй
Нэг зуны настай тэр цэцэг
Єнгєє гээлгvй хагдардаг гэсэн...

Яруу найрагч Ичинноров

Миний тухай...

....Би эрин дамжиж амьдарсан жирийн л нэгэн эмэгтэй. Гэхдээ ардаа асар их ухаарал дагуулсан эмэгтэй... За за худлаа наргисийн. Би бол жирийн нэгэн сэхээтэн айлын том охин. Аав маань нэлээн томоохон тємєр механизмийг хєдєлгєдєг шидтэй хvн. Харин ээж минь олон ч аав ээжийн охид хєвгvvдийн хєлийг дєрєєнд, гарыг нь ганзганд хvргэсэн ачтай хvн. Тэгээд цаашаагаа би гэдэг хvн дороо гурван хєєрхєн дvvтэй. Нэг
тасарцан эрх нохойтой. Тэрэндээ аймаар их хайртай. Багадаа ч аймаар эрх нь дэндсэн, сахилгагvй хvvхэд байсныг маань манай нутгийн захын нохой ч андахгvй гэхэд хилсдэхгvй. Жоохон ичмээр л юм. Гэхдээ тэр vе миний амьдралын хамгийн сайхан хиргvй тунгалаг vе байсан бололтой. За тэгээд та нар нэг сайхан хичээл номоо ч хийдэггvй байсан хvн байна гэж дvгнэв ээ. Тэгж ярихийн бол би Математикийн "гавал" байсанюм. АЙмгийнхаа олимпиадад оролцож хоёр ч удаа энгэрээ цоолж байсан тvvх бий. Тэгээд яахавдээ мань "гавал" гар Улсын олимпиадад бас хоёр ч хєлгийн жолоо залсан тvvхтэй. За нэгиймэрхvv хvvхэд нас маань єнгєрсєн байгаа юм. Гэхдээ дараа дахин уулзахдаа хvсэхийн бол яаж сахилгагvйтэж ээжийгээ зовоодог байснаа ярьж єгнєє. Яахав...

Монголчууд эрх чєлєєнийхээ тєлєє тэмцэж байна

Нэг ёсондоо дарлагдсан ардууд босч байна. Тэд єнєєдєр 1990 онд оготны хамраас цус ч гаргалгvй тєрийн эргэлт хийж байснаа дурсан, єнєєдєр байдал vнэхээр асуудалтай болоод байгааг дуу нэгтэй баталж байна. ХЗХ-нй хохирочид, Хувиараа тээвэр эрхлэгчид, шvvх цагдаагийн ємнє гэмтэн болсон, ахмадууд гээд талбай дээр цугдлараагvй нийгмийн тєлєєлєл алга.
Нийгэм єнєєдєр ингэтлээ бухимдлын vvр уурхай болоод байгаад нь vнэхээр гайхах сэтгэгдэл тєрлєє.
Хаа сайгvй жагсаж, хэл vггvй МАХН, тєр засаг гэж орилолдох цуглааны нэг нь болох байх гэсэн санасан хэдий ч єнєєдєр ардчиллын анхны гишvvд ард тvмнээ уриалан дуудаж чаджээ. Ард тvмэн vнэхээр туйлдаж байгаа бололтой. Хэн бvхний vг зєвхєн МАХН, тєр засаг руугаа чиглэж байсангvй шударга vнэнийг сануулж АН-ын удирдлага, тєрийн толгойд гарчихаад ард тvмнээ мартсан тэр л тєрийн тvшээд рvv чиглэж байсан.
МоАХ-ын Дархан, Сэлэнгэ гээд орон нутгийн тєлєєлєл, дvvргvvдийн намын хороодын гишvvд хvрэлцэн ирж, санал бодлоо илрэхийлэсэн уриа, лоозонг жагсаасан. Тэдний дотор Бохирдсон тєрийн vндсийг эргvvлье, Хэрлэн хатан ээжийгээ хэрчин таслах ёсгvй гэх мэтчилэн олон уриа лоозонг барьсан байсан.
МоАХ-оос зохион явуулж буй тус vйл ажиллагаа морин цагт эхлэх байсан боловч цагаасаа хоцрон хонин цагт эхэлсэн. Эхлээгvй байхад ч хvмvvс олноор цугларсан байлаа. Тэд vнэхээр энэ єдрийг хvсэн хvлээжээ.
Зохион байгуулагчид ч жагсаал, цуглаанаа эмх журамтай байлгахыг хvссэн бололтой зохицуулагчидыг олноор гаргав. Морин цагт эхлэх байсан vйл ажиллагаа монголчууды бидний тєрєлхийн гэмээр араншингийн дагуу нилээд хожуу эхэлсэн боловч эхлээгvй байхад л нилээдгvй хvн цугларсан байсан гэдгийг хэлэх хэрэгтэй байх.
Жагсаалыг нээж МУГЖ, Ардчиллын алтан хараацайнуудын нэг Д.Сосорбарам vг хэлсэн. Тэрээр тєрд шургалаад байгаа луйварчидыг илчлэн гаргах хэрэгтэй, монгол нутгийн маань газар, нутаг, єнгє гоо охид, алдагдаж байгаа ген гээд vндсэрхэг vзлийг нэвт шингээсэн vгсийг ард тvмний зvрхэнд шивж олны сэтгэлийг сэрдхийлгээд авлаа. Мєн тэрээр хэрцгийгээр амиа алдсан ард тvмний хайртай хvv С.Зориг агсан болон цогтой сэтгvvлч тэмцэгч агсан Цогтсайхан нарыг хvндэтгэн, туг, лоозонгоо тvр буулгахыг хvссэн. Тvvний хvсэлтийг хvлээж авав.
Тvvний дараагаар мєн л 1990-ээд онд унд хоолоо хасан сууж єлсгєлєн зарлаж байсан Дарьсvхбаатар vг хэлж ард тvмний баялаг гадагшаа хэрхэн гарын салаагаар урсан одож, тvvний оронд МАХН, АН-аас сонгогдон гарсан тєрийн тvшээд буруутай хэмээн нэр цохсон.
Мєн vеэр МоАХ-ны анхдагчдийн нэг Эрдэнэтуул нарын хэсэг нєхєд микро автобус хєлєглєн ирж цагаан хоолойгоор орилон бяцхан vймээн гаргаж байгаа харагдсан. Жагсаалын ємнє тэрээр МYОНРТ-ийн мэдээллийн тєвд хийсэн хэвлэлийн бага хуралдаа МоАХ-ны дарга Баттулгыг огцрохыг шаардсан мэдээлэл хийсэн. Энэ мэтээр жоохон л ард тvмний анхаарал татаад ирэхээрээ задарч салах дуртай зуршил МоАХ-нд нэгэнтээ нэвт шингэсэн бололтой.
Ингээд буцаад жагсаал цуглааныхаа талбар луу хазайя. Талбай дээр цугларсан ард тvмний тєлєєлєл ерєнхийдєє бvх насныхан байсан. Тэд нэг л зvйлийг шаардаж байсан нь тєр засагт гарсан хойноо тэднийг хялайж ч харахгvй байгаа тєрийн тvшээддээ гомдож байгаагаа илэрхийлж индер дээрээс vг хэлсэн болгоны vгийг уухайлж дэмжиж байсан.
Мєн тусгаар тогтнол, эрх чєлєєнийнєє тєлєє босоогоороо нєгчиж байсан болон биен дээрээ мина дэлбэлж эх орноо хамгаалсан монголын хєвгvvдийн амь ямар ч vнэгvй болоод байна хэмээлээ.
Зоосны нvхээр сvвэгчилvvлж vхэхдээ эрхий хургуугаа эх нутагтаа vлдээсэн Ханддорж, 1911 оны хувьсгальд цогтой тэмцэгч явсан Д.Сvхбаатар, 1921 онд алтан амиа эх орныхоо алхам газрын тєлєє тэмцэж амиа тэвчсэн мянга мянган аавын хєвгvvд, 1930-аад онд коммунизмын залхаан цээрлvvлэлтэнд єртєж лам хvний тоог гvцээхийн тулд чирч аваачин хороосон олон сайхан эмэгтэйчvvд, номтон мэргид, лам нарын амийг хэнээс нэхэх ёстой вэ? МАХН vнэхээр засарсан л юм бол єнєєдєр ахин ийм залхаан цээрлvvлтэнд ард тvмнээ єртєєж, ард иргэдийнхээ гар дээрх мєнгийг хулгайлахын тулд хиймлээр хууль тогтоомж батлан байгаагаа тайлбарлах ёстой хэмээсэн шvvмжлэл ч гарч байлаа.
Ямартай ч тєрийн ордонд Тогтвортой байдлын гэрээ нэрийн дор гадаадын хєрєнгє оруулагчидад бэлэглэж байгаа стратегийн орд газрын тухай асуудлыг Монгол эх оронд минь ашигтайгаар шийдэхгvй бол 1990 онд болсноос ч илvv зvйлийг сэдрээж болох юм хэмээн сануулсан. Эх нутгийнхаа газар шорооноос бурхан гуйсан ч бvv єг хэмээн ярьдаг Миний монголын газар шороо хєдєлгєєний зохицуулагч Болд vнэхээр л 1990 оныг ахин авчрах гээгvй юм бол энэ бидний ємнє сааралтан байгаа ордноос бид эх нутгийнхаа сєєм ч газрыг харийнханд єгєхгvй гэсэн эх оронч шийдвэр авмаар байна гэлээ.
Єєрсдєє сонгосон хойноо ингэж зовж, жагсаж босдог бидний л єєрсдийн буруу ч гэх хvн гарч байсан. Чухам л сонгуулийн vеэр гvнгэрваанд хийгээд залах нь халаг явж байж гарч ирчихээд одоо хvн ч гэж хялайж хардаггvй тєрийн тvшээдийг зєєлєн сандлаас нь салгаж, эх нутгаасаа хєєх хvртэл арга хэмжээ авах ёстой гэсэн санал ч гарч байлаа.
Мєн тусгаар тогтнолын багана ганхахад эх оронд минь ирж суучихаад биднийг нутагт минь боолчилж байгаа гадаадын иргэдийн асуудлыг нэг мєр болгож, хууль тогтоомжинд захирагддаг байгаасай хэмээн хvслээ. Хацар гоо охид, хатан зоригт хєвгvvдээ эх орондоо бид тэдний боол болгож, Чингис язгуурын алтан ургийн генийг алдаж байгаагаа ч монголчууд бид бодох ёстойг санууласан.
1990 онд Хонхны дуугаар коммунизмын нойронд гvн дарагдсан ард тvмнийг сэрээж байсан Хонх хамтлагийн залуус ч vvнд зохион байнууллагчаар ажиллаж залуу уран бvтээлчдийн нэгдэгн дуулсан Хонхны дуу, Бидний араншин зэрэг дуунуудыг уянгалууласан. Энэ нь аль тэртээх 18 жилийн ємнєх хувьсгалыг дахин санууласан хэрэг болсон. Одоо ч vйл явдал дуусаагvй байгаа ба vргэлжлэл болгон бид сурвалжлагаа хvргэх болно.
Хонхны дуу биднийг сэрээ сэрээ
Хонхны дуу биднийг сэрээ....