Thursday, August 30, 2007

Би монгол эрчvvдийг ааваараа тєсєєлдєг...

Гvндvvгvй сайхан, чадалтай эр хvн гэхээр л хамгийн тvрvvнд миний бодолд аав минь ордог. Дєрвєн хvvхдээ хэнээс ч дутаалгvй єсгєж, амьдралд хvргэсэн. Одоо хvргэсээр ч яваа. Бид нар аавыгаа нэг жил хамгийн ихээр баярлуулж билээ. Тэр нэг жил би болоод манай гурван дvv бvгд шилдэг сурагч болж шинэ жилээр аавынхаа нэрсийг дуудуулан бvгд бэлэг авцгааж байсан юм. Тэр vед хvн болгон л манайханы ухаантай, сэргэлэн, онц сурдагийг гайхаж, "Батбаатарын хvvхдvvд" хэмээн шагшиж байсийн. Тэгэхэд л аав минь хvvхдvvдээрээ хамгийн их бахархаснаа хэлж билээ. Миний хувьд сурлагаараа байнга тэргvvvлж, аавынхаа нvvрийг шараагvй ч гэсэн дvv нарын маань хувьд алтан дунджууд байсийн. Аав ганцхан манай ангийн эцэг эхийн хуралд л очих дуртай нэгэн байсан бєгєєд дvv нарын хуралд болохоор ээжийг яв гэдэг байсан шvv.
Сургууль тєгссєн хойно миний сурлага сайтай байсан маань дvv нарт маань байнга залхаан цээрлvvлэлт болж байгааг тэд надад бичдэг байжээ. Учир нь хуучинсаг vзэлтэй багш нарын нэг залхуутай юм нь "Эгч чинь сургуульдаа хамгийн сайн хvvхэд байсан. Гараад хvндэт самбар дээрээс нэр, зургийг нь харчихаад ир. Яахаараа нэг гэрийн хvvхдvvд ийм єєр байдаг байнаа" гээл чихэнд нь хонх уядаг байж.

Ингэж байгаад л би сэдвэээсээ хадуураад єєрийгєє магтах болчихоод байх юмаа. Аав маань тэр vедээ ихээхэн сvйхээтэй, сэргэлэн хvн байсан бололтой. Янз бvрийн бизнес хийж байсныг би санадаг юм. Айлуудад єнгєт телевизор байдаггvй байхад анхны Panda гэдэг 21 инчийн єнгєт телевизор авчирч хєдєєгийн уул талаар соёлын ерийг тарьж байсан юм. Тvvний дараа баахан жижиг тв, Дорнодын vйлдвэрийн хивс, хувьцаа, ажил дээрээ шинэ санаачлага гээд их зvйл хийдэг байсан юм.

Аав маань надыг ухаан орсон цагаас нэг ч удаа бидэнд гар хvёр vзээгvй нэгэн л дээ. Харин нэг удаа болсон явдлыг би огт мартдаггvй юм. Аавын найзууд ирчихсэн манайд сууж байж л дээ. Гэтэл бид тавагнаас хуурайлаад, энэ тэрvvгээр гvйлдээд амар заяаг нь vзvvлэхгvй байсан. Аав гэнэт бид дєрєв рvv "унтаач" гээд чанга хашгирлаа. Бид ч шоконд орж бvгд орондоо ороод уйлья уйлж чадахгvй, инэээе инээж чадахгvй болчихов. Гэтэл аав орж ирснээ "Аав нь тvрvvн хvvхдvvд рvvгээ орилчихсон уу. Айсан биз дээ" гэлээ. Бид ч vг сєгєєгvй бvгд орь дуу тавьж орхисон юм. Тэр vед ээж хажуугаас "Баагий нээрээ сонин шд зvгээр. Тэгээл ганц хатуу vг хэлчихээд, шалчиганаж сvйд болчихдогийн" гэж билээ.

Бид нарыг суран бvсээр биш, ухаарлын vгээр хvмvvжvvлэсэн нь биднийг ч бас єєрийн гэсэн бодолтой, vгний учрыг ойлгодог хvмvvс болж єсєхєд ихээхэн vvрэг гvйцэтгэсэн. Хааяа нэг архи уугаад ирэхдээ бид нарыг цуглуулж байгаад "эмэгтэй хvн боловсролтой байх нв чухал. Єєрийн гэсэн байр, албан тушаалтйа болчихоод хvнтэй суу. Тэгээд таарч тохирохгvй бол хєєгєєд явуул. Миний охидууд гал голомттойгоо vлдэнэ" гэж сургаж байсан. Энэ vгийг хэзээ ч санаанаас гарахгvй болтол шигтгэж єгсєн нь биднийг их бие даасан vзэлтэй хvмvvс болгосон юм даа.

Одоо хангайн буга шиг явсан аавыгаа бууралтаж, ядарч байгааг нь харж байна. Амархан гомддог, уйлдаг болчихож. Тэгсэн ч гэсэн хvvхдvvдээ гэсэн сэтгэлээ ганц ч хором царцаагаагvй тандаа хvvхдvvд vнэхээр хайртай шvv. Ганц ч удаа амнаасаа гаргаж vзээгvй энэ vгээрээ танд сэтгэлийн цацал єргєе. Та минь урт насалж, ижил олон хvvхэддээ тvшиг болж амьдраарай.


No comments: